Back

Танилцуулга

Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний дэргэд ажилладаг, үндэсний итгэмжлэлийн байгууллага юм.

Үндэсний итгэмжлэлийн төвийн гол үүрэг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь ISO/IEC 17011 стандартын шаардлагын дагуу менежментийн тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ ба хууль, зохицуулалт, холбогдох олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн, сорилт, шалгалт тохируулга, эмнэлгийн лаборатори, бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагыг итгэмжлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн бид итгэмжлэлийн үйл ажиллагааны бие даасан, шударга байдалд үл нийцэх үйл ажиллагаанд оролцохгүй байх, өөрийн үйл ажиллагааг бодитой, шударга, зөв тодорхой явуулах талаар мэдүүлсэн Шударга байдлын мэдэгдэл-ийг гаргаж, нийтэд нээлттэй байлгадаг.

6
Сургалтын хөтөлбөр
28
Сургалт
190
Аж ахуйн нэгж байгууллага
1040
Оролцогч

Манай багийнхан

Сургалтыг дадлага, туршлагатай, сургагч багш нар зохион байгуулдаг.

З.Отгонбаяр
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ҮИТ
Б.Өлзий
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ҮИТ
Ц.Очирхүү
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ҮИТ
О.Аззаяа
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ҮИТ