Зохион байгуулагч: Үндэсний итгэмжлэлийн төв
Итгэмжлэлийн хөтөлбөр: Техникийн хяналтын байгууллага
Төрөл: Онлайн
Бүртгэл эхлэх: 2022-06-02
Сургалт эхлэх: 2022-06-06
Сургалт дуусах: 2022-06-07
MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” сэдэвт сургалт 2022 оны 6 дугаар сарын 06-наас 07-ны өдөр зохион байгуулагдана.
Та “Бүртгүүлэх” хэсгээр бүртгүүлэх ба хавсаргасан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө төлж, зурган (.jpg) файл байдлаар өөрийн бүртгэлдээ зайлшгүй хавсаргана.
Ингэснээр таны бүртгэл баталгаажих болохыг анхаарна уу. Бид 2022 оны 6 дугаар сарын 05-ны 18:00 цагт таны бүртгүүлсэн и-мейл хаягаар сургалтын мэдээлэл, холбоосыг хүргэх болно.
ЖИЧ: Та сургалтад хамрагдахдаа УОК, ЭМЯ-аас гаргасан халдвар хамгаалалын дэглэмээ баримталж оролцоно уу. Сургалтанд хамрагдагчид хичээлийн явцад камераа асаалттай байлган асуух зүйл гараагүй тохиолдолд микрофоноо унтрааж, багшаас өгсөн зааварчилгааны дагуу хичээлдээ оролцоно уу.
Сургалтыг Zoom платформ ашиглаг явуулах ба оролцогч та дараах техникийн шаардлагыг хангасан байна.
1. Зөөврийн компьютер, Суурин компьютер, Гар утас /таблет/-ны аль нэг байх.
2. Интернэтийн хурд – 2mb-с дээш байх
3. Zoom аппликейшн татсан байх. Татах линк: https://zoom.us/support/download/
Сургалтын нэхэмжлэх татах —-> PDF <—-
Сургалтын албаны утас: 51-263907