Сургалтын тойм:
Энэхүү олон улсын стандарт (MNS ISO/IEC 17020)-ыг хяналтын ажил эрхэлдэг байгууллагад итгэх итгэлийг хөхүүлэн дэмжих зорилгоор боловсруулсан байна.
Хяналтын үйл ажиллагаа нь сорилт, баталгаажуулалтын үйл ажиллагаатай давхардаж болох ба эдгээр нь ижил төстэй шинж чанартай. Гэхдээ үндсэн ялгаа нь хяналтын ихэнх төрлүүдэд ерөнхий шаардлагын дагуу тохирлыг тодорхойлохын тулд мэргэжлийн дүгнэлт гаргадаг.
Иймээс хяналтын байгууллага нь энэ үүргийг гүйцэтгэхийн тулд зайлшгүй шаардагдах ур чадвартай байх ёстой. Энэ зайлшгүй шаардлагын талаар энэ сургалтад дэлгэрэнгүй байдлаар танилцуулна.
Сургалтад хамрагдсанаар MNS ISO/IEC 17020 стандартын заалт, нэр томъёог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, итгэмжлэлийн үнэлгээ, түүний ач холбогдлын талаарх ойлголттой болно.
Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:
Хяналтын байгуулллагын А, В, С төрөл гэсэн ангилал нь тэдгээрийн хараат бус байдлын үндсэн хэмжээс юм. Хяналтын ажлыг шударгаар гүйцэтгэх чадвартай гэдгийг батлах хяналтын байгууллагын хараат бус байдлын үзүүлэлт нь хяналтын байгууллагын хэрэглэгчдийн итгэлийг хэрхэн бэхжүүлэх талаарх шаардлагыг ойлгоход энэхүү сургалт чухал хувь нэмэр оруулна.
Үндэсний итгэмжлэлийн байгууллагын (MNAS) шаардлагуудын талаар ярилцаж, Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх арга барил, учирч болох эрсдэлийг тодорхойлоход онцгойлон авч үзнэ.
Сургалтын тодорхой чиглэлүүд:
Ерөнхий шаардлага: Ёс суртахууны үндсэн ойлголтуудын талаар ярилцах;
Бүтцийн шаардлага: Чанарын удирдлагын тогтолцоогоо бүтэцжүүлэх;
Нөөцийн шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх арга замууд;
Процессын шаардлага: Техникийн хувьд хүчинтэй үр дүнг бий болгох лабораторийг бүрдүүлэх;
Удирдлагын шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах удирдлагын үйл явц.
Course Features
- Лекц 0
- Асуулт 0
- Үргэлжлэх хугацаа 33 hours
- Түвшин All levels
- Хэл English
- Оюутан 60
- Гэрчилгээ Үгүй
- Үнэлгээ Тийм