Сургалтын тойм:
MNS ISO 15189 нь олон улсын чанарын менежментийн тогтолцооны лабораторийн стандартуудын нэг бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн лабораторийн мөрдөх стандарт юм.
Сургалтад хамрагдсанаар MNS ISO 15189 стандартын заалт, нэр томъёог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, итгэмжлэлийн үнэлгээ, түүний ач холбогдлын талаарх ойлголттой болох ба дараах давуу талуудыг олж авна. Үүнд:
-Чадварлагаар ажиллах, байгууллага, лабораторийн гүйцэтгэлийг сайжруулах;
-Хүчинтэй төгөлдөр бүхий сорилтын дүн гаргах;
-Эрсдэл, боломжуудыг төлөвлөх, шийдвэрлэх;
-Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
-Шударга ажиллах;
-Лабораторийн үйл ажиллагааг тогтмол явуулах.
Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:
Энэхүү сургалт нь ISO 15189 Эрүүл мэндийн лаборатори-Чанар ба чадавхид тавих шаардлагын талаарх салбарын өнөөгийн ойлголтод нийцүүлэн зохион бүтээгдсэн. Энэ нь стандартын зорилго, хэрэглээг судалж, лабораторийн үйл ажиллагааг сайжруулан, хүчин төгөлдөр бүхий сорилтын үр дүнг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулна.
Үндэсний итгэмжлэлийн байгууллагын (MNAS) шаардлагуудын талаар ярилцаж, Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлэх арга барил, учирч болох эрсдэлийг тодорхойлоход онцгойлон авч үзнэ.
Сургалтын тодорхой чиглэлүүд:
Ерөнхий шаардлага: Ёс суртахууны үндсэн ойлголтуудын талаар ярилцах;
Бүтцийн шаардлага: Чанарын удирдлагын тогтолцоогоо бүтэцжүүлэх;
Нөөцийн шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх арга замууд;
Процессын шаардлага: Техникийн хувьд хүчинтэй үр дүнг бий болгох лабораторийг бүрдүүлэх;
Удирдлагын шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах удирдлагын үйл явц.
Course Features
- Лекц 0
- Асуулт 0
- Үргэлжлэх хугацаа 3 Цаг
- Түвшин All levels
- Хэл Англи, монгол
- Оюутан 276
- Гэрчилгээ Тийм
- Үнэлгээ Тийм