Сургалтын тойм:
MNS ISO/IEC 17025 стандартын итгэмжлэл нь олон салбарын лабораторийн туршилт, тохируулга, дээж авах, хэмжилтийн үйлчилгээний үнэн зөв, найдвартай үр дүнг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Олон улсын стандартыг дагаж мөрдсөнөөр лаборатори:
-Чадварлаг ажиллах;
-Хүчин төгөлдөр бүхий сорилтын дүн гаргах;
-Эрсдэл, боломжуудыг төлөвлөх, шийдвэрлэх;
-Шударга ажиллах;
-Лабораторийн үйл ажиллагааг тогтмол явуулах.
Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:
Тус сургалт нь стандартын зорилго, түүнийг лабораторид хэрхэн хэрэглэх талаар судалдаг төдийгүй лабораторийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийг тодорхойлох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, эрсдлийг удирдах зэрэг лабораторийн оновчтой удирдлагыг хөгжүүлэхэд мэдлэг олгоно.
Сургалтын тодорхой чиглэлүүд:
Ерөнхий шаардлага: Ёс суртахууны үндсэн ойлголтуудын талаар ярилцах;
Бүтцийн шаардлага: Чанарын удирдлагын тогтолцоогоо бүтэцжүүлэх;
Нөөцийн шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх арга замууд;
Процессын шаардлага: Техникийн хувьд хүчинтэй үр дүнг бий болгох лабораторийг бүрдүүлэх;
Удирдлагын шаардлага: Лабораторийн үйл ажиллагааг дэмжихэд шаардагдах удирдлагын үйл явц.
Course Features
- Лекц 1
- Асуулт 0
- Үргэлжлэх хугацаа 2 days
- Түвшин All levels
- Хэл Монгол, Англи
- Оюутан 30
- Гэрчилгээ Үгүй
- Үнэлгээ Тийм