Back

Сургалтын тойм:

Лабораторийн эрсдэлийн менежмент нь оролцогчдод эрсдэлийн удирдлагын зарчмуудыг танилцуулах, энэ нь лабораторийн орчинд хэрхэн хамааралтай болохыг танилцуулах сургалт юм.

Сургалтын зорилго:

 Сургалтын гол зорилго нь лабораторийн орчин дахь эрсдэлийн удирдлагын үйл явц, түүний нөхцөл байдал, боломжит нөлөөллийн талаарх ойлголтыг өгөх.

Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:

 Сургалтад хамрагдагсад дараах чадваруудаас эзэмшинэ. Үүнд:

-Эрсдэлийн удирдлага, түүний зарчмуудыг тодорхойлох;

-Лабораторийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох;

-Лабораторид учирч болох эрсдэлийн төрлийг тодорхойлох;

-Эрсдэлийг ангилах, эрэмбэлэх, тэдгээрийг үнэлэх;

-Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, хяналтын арга хэмжээ авах.

Сургалтад хэн хамрагдах вэ?

Энэхүү сургалт нь эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын үйл явцыг хариуцах хэн бүхэнд хамааралтай.