ЛАБОРАТОРИЙН УДИРДЛАГА
Сургалтын тойм:
Лабораторийн удирдлагын сургалт нь лабораторийн ажилтан, шинжээчдийн багийг амжилттай удирдах, тэдгээрийг удирдан чиглүүлэх суурь манлайллын ур чадваруудаас суралцах, итгэлцлийг бий болгох, шинэ арга барил эзэмших, хөгжүүлэх улмаар оновчтой шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх зорилготой.
Сургалтад хэн хамрагдах вэ?
Байгууллагын лабораторийн ажилтан, тэдгээрийн удирдлага, тэдгээрийн сонирхогч талуудад зориулагдсан.
Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:
Лабораторийг үйл ажиллагааг явуулахад шаардлагатай арга барил, мэргэжилтний эзэмшсэн байх харилцааны ур чадварын хосолсон сургалт.
Хичээлийн гол чиглэлүүд нь:
-Манлайлал ба менежмент, үр дүнтэй харилцаа холбоо;
-Оновчтой цагийн менежмент;
-Лабораторийн багийг урамшуулах;
-Лабораторийн үр дүнгийн тайлан бэлтгэх;
-Шударга, хараат бус үйл ажиллагаа явуулах;
-Зөрчилдөөний онол, практик туршлагуудаас суралцах боломжтой.