Back

ДОТООД АУДИТ

Сургалтын тойм:

Дотоод аудитын сургалт нь оролцогчдод дотоод аудитыг амжилттай явуулахад шаардагдах үйл явцын талаарх ойлголтыг баталгаажуулж, чанарын удирдлагын стандарт болон MNAS шаардлагыг хангахад зориулагдсан болно.

Энэхүү сургалт нь Менежментийн тогтолцооны аудитын заавар/MNS ISO 19011/-т багтсан зарчмууд дээр суурилдаг бөгөөд ISO 9001, ISO 14001, ISO/IEC 17025, ISO 15189-д мөн ижил хамаарна.

Сургалтад хэн хамрагдах вэ?

 Байгууллагын дотоод аудит хийх үүрэг бүхий албан тушаалтан, оролцогчдод зориулагдсан.

Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:

 Энэхүү сургалт нь дотоод аудит хийхэд шаардлагатай үйл явц, мэргэжилтний эзэмшсэн байх харилцааны ур чадвартай хослуулсан байдлаар амжилттай аудит хийхэд туслана.

Та сургалтад хамрагдсанаар:

-Аудитын хуваарьт анхаарах гол хүчин зүйлсийн талаарх ойлголттой болох;

-Аудитын хяналтын хуудсыг боловсруулж, бэлтгэх;

-Харилцааны ур чадваруудаас эзэмших;

-Зөрчилдөөний онол, практик туршлагуудаас суралцах боломжтой.