Back

Үнэлгээний тэргүүлэх мэргэжилтний сургалт хөгжлийн хөтөлбөр (СХХ)

Сургалтын тойм:

 Итгэмжлэлийн үнэлгээний ажлын хэсгийн ахлагч зөв, шударга, мэргэжлийн түвшинд байх нь үнэлгээ амжилттай болох, байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой тул Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас тэдгээрийг бүх талаар чиглүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөр (СХХ)-ийг бий болгосон.

Үнэлгээний тэргүүлэх мэргэжилтэний сургалт хөгжлийн хөтөлбөр нь тэргүүлэх мэргэжилтнүүдэд чанарын удирдлага, техникийн баримт бичигт үзлэг хийн тайлан толилуулга бэлтгэх, харилцааны ур чадвар, шударга бүхий мэргэжлийн үнэлгээ хийх чадвартай болгох зорилготой сургалтын багц юм.

Сургалтад хэн хамрагдах вэ?

 Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:

Үнэлгээний тэргүүлэх мэргэжилтний сургалт хөгжлийн хөтөлбөр нь оролцогчид бүлгийн хэлэлцүүлэг, дасгал, семинарт суурилсан өндөр интерактив сургалтын хөтөлбөртэй.

Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй, үнэлгээний тэргүүлэх мэргэжилтнээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд оролцогчид хөтөлбөрийн бүх чиглэлийг багтаасан шалгалтыг амжилттай давж, зохих салбарын техникийн хороогоор орох шаардлагатай.

 Хөтөлбөрт хамрагдсанаар та дараах мэдлэгийг олж авна. Үүнд:

-Үр дүнтэй үнэлгээг төлөвлөх, түүнийг явуулахад шаардлагатай арга хэрэгсэл;

-Үнэлгээний явцад хүмүүс болон байгууллагуудад нөлөөлж, шаардлагатай манлайлал, багийн удирдлагын ур чадварыг эзэмших.

Хөтөлбөр явагдах байршил, төлбөр

Хугацаа: 5 өдөр /9:00-14:00/

Байршил: Үндэсний итгэмжлэлийн төв