Лабораторийн чанарын менежмент
Сургалтын тойм:
Чанарын удирдлагын тогтолцоо нь байгууллагад тогтвортой бөгөөд найдвартай үйл ажиллагаа, үр дүнг авчирдаг. Тус тогтолцоог бий болгох, хадгалах нь хэд хэдэн үндсэн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй байх бөгөөд байгууллагаас түүнийг онцгойлон анхаарч, хөгжүүлж байх шаардлагатай.
Лабораторийн чанарын менежментийн сургалт нь оролцогчдод стандартын шаардлагад нийцсэн арга барил эзэмших, чанарын тогтолцоо, түүний ач холбогдлын талаарх ойлголттой болоход тусална.
Сургалтад хэн хамрагдах вэ?
Энэхүү сургалт нь Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, төлөвшүүлэлт, хөгжүүлэлт хариуцсан чанарын менежерүүд болон лабораторийн ажилтнуудад зориулагдсан болно.
Сургалтад хамрагдсанаар олж авах мэдлэг:
Сургалт нь оролцогчдод манлайлагч шиг сэтгэх, шинэ арга барилыг хөгжүүлэх, зөв шийдвэр гаргах, дүгнэх замаар үйлдлээ тодорхойлоход туслах зорилготой.
Оролцогчид 3 өдрийн турш чанарын тогтолцооны амжилттай туршлагуудаас суралцаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гол хүчин зүйлсийг судлах болно. Тухайлбал:
-Чанар, стандартын тухай ойлголт, ач холбогдол;
-Баримт бичгийн удирдлага;
-Чанарын удирдлагын тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд;
-Стандартын шаардлагад үндэслэн Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
-Үйл явцын удирдлага, тайлагнах шаардлага;
-Систем дэх болзошгүй алдаа, эрсдлийг тодорхойлох, тэдгээрийг удирдах.
Course Features
- Лекц 1
- Асуулт 0
- Үргэлжлэх хугацаа 60 hours
- Түвшин All levels
- Хэл English
- Оюутан 66
- Гэрчилгээ Үгүй
- Үнэлгээ Тийм